Халуун бүсийн үзэсгэлэнгийн хүлэмж
Хятадын Үндэсний ботаникийн цэцэрлэгийн төв тэнхлэгийн зам дагуу, баруун талд нь 5.5 га талбай бүхий халуун бүсийн хүлэмж байдаг.
Халуун бүс болон субтропикийн ургамлын үзэмжийг харуулах үзэсгэлэнгийн хүлэмж нь биологийн олон янз байдлыг хамгаалах, шинжлэх ухааны түгээмэл боловсрол олгох, судалгаа хийх, үзэж танилцах бааз болдог.
Энд халуун бүсийн ширэнгэн ой, дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн, цөлийн ургамал, цахирмаа, хан боргоцой, махчин ургамал гэсэн үзэсгэлэнгийн дөрвөн үндсэн танхимд хуваагддаг. Нийтдээ 3100 гаруй төрлийн ургамалтай, мөн 60 мянга гаруй ургамлыг цуглуулж, дэлгэжээ. Хүмүүст ургамлыг таньж мэдэх, байгалийг мэдрэх, шинжлэх ухааны боловсролын мэдээлэл цуглуулах төдийгүй ургамлын нөөцийг хамгаалах, шинжлэх ухааны судалгааны чухал газар юм.