Өвөр Монгол 10 жилд 125 сая мү цөлжсөн нутаг бэлчээрийг засан сэргээжээ
16-нд ӨМӨЗО-ны Ой, нутаг бэлчээрийн газраас мэдээлснээр, 2014 оныхтой харилцуулахад 2019 он гэхэд Өвөр Монголын цөлжсөн, элсэрхэгжсэн нутаг бэлчээрийн талбай 24.15 сая мү, 14.59 сая мүгээр тус бүр багассан бөгөөд жилд дунджаар 4.83 сая мү, 2.92 сая мүгээр багасжээ. Үүнд ойн болон тал хээрийн ургамлын бүрхэвч тус бүр 20.79, 45 хувьд хүрсэн байна. Энэхүү тоо үзүүлэлтээс үзвэл, Өвөр Монголын цөлжилт багасаж байгаа нь тодорхой харагдаж байна.
Сүүлийн арван жилд Өвөр Монгол нийт 127 сая мү газрыг ойжуулан, 289 сая мү газрын өвс ургамлын бүрхэвчийг сэргээж, 125 сая мү газрыг цөлжилтөөс хамгаалж чаджээ.