"Чю Ши" сэтгүүлд Ши Жиньпиний өгүүлэл нийтлэгдэнэ
"Чю Ши" сэтгүүлийн маргааш /6-р сарын 16/ хэвлэгдэх 12 дахь дугаарт ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний “Намын иж бүрэн, хатуу удирдлагын тогтолцоог боловсронгуй болгож, Шинэ эриний намын байгуулалтын агуу шинэ төсөл гүнзгийрэн хөгжихийг ахиулна” хэмээх чухал өгүүлэл нийтлэгдэнэ.
Өгүүлэлд, намын бүтээн байгуулалтыг нэгэн агуу төслийн хувиар урагшлуулж, намаа хатуу чанга удирдан чиглүүлж, бодлогыг тууштай баримтлах хэрэгтэй. Энэ бол ХКН-ын анхны томоохон ажил бөгөөд нам төрөө төлөвшүүлэн байгуулах, намаа хөгжүүлэн улс орноо хүчирхэгжүүлэх чухал алхам болох юм. ХКН-ын 18-р их хурлаас хойш намаа бүх талаар хатуу засан чиглүүлэх тогтолцоо бий болсон юм гэжээ.