Гаалийн орчныг сайжруулж байна
Сүүлийн үед бизнес эрхлэлтийг дэмжихэд зориулсан 16 зүйлийн арга хэмжээ мөрдсөнөөр гаалийн орчныг олон талаар сайжрууллаа гэж өчигдөр, 14-ний өдөр Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн бага хурал дээр Гаалийн ерөнхий газар танилцуулжээ.
Импорт экспортыг саадгүй нэвтрүүлэхэд анхаарч, түргэн мууддаг бүтээгдэхүүнд чанарын хяналт тавих ногоон суваг ажиллуулж, хөдөө аж ахуйн чухал бүтээгдэхүүний хяналт хорио цээр, зөвшөөрөл олгохыг хурдавчилж, транзит ложистикийн бүтээмжийг сайжруулж байна. Олон улсын худалдааны нэг цонхны үйлчилгээг нэмэгдүүлж, “Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн харилцааны гэрээ"(RCEP)-г сайтар хэрэгжүүлж, худалдааг улам чөлөөтэй, хялбар болгож байна.
Хятадын Гаалийн ерөнхий газрын Нэгдсэн үйлчилгээний хэлтсийн дарга У Хайпин хэлэхдээ, цаашид бодлого хэрэгжих цар хүрээг цаг тухайд нь мэдэгдэж, компаниуд гаргаж буй алдаагаа засаж, тэднийг хууль сахиж мөрдөхөд туслалцаа үзүүлнэ. Үүний зэрэгцээ худалдааны техникийн шинжтэй арга хэмжээний тухай зөвлөгөө өгч, компаниудад учирдаг техникийн шинжтэй саад тотгороос өөрийгөө хамгаалахад нь туслана гэв.
Дараачийн зорилго бол компаниудад тулгамдсан бодит хүндрэлийг зорилтод чиглэлээр зохицуулж, тэдэнд ашигтай нөхцөл бий болгоход Гаалийн ерөнхий газар анхаарч ажиллах юм байна.
Уртнасан