Гадаад худалдааг дэмжих шинэ арга хэмжээ
Бизнесийн орчныг сайжруулах 16 шинэ арга хэмжээ хэрэгжүүлж, импорт экспортын ложистикийн урсгалыг жигдрүүлж, хил дамнасан худалдаанд тус дөхөм үзүүлнэ гэж 12-ны өдөр Хятадын Гаалийн ерөнхий газар мэдэгдсэн байна.
Нэрлэсэн 16 арга хэмжээнд, хил дамнасан ложистикийн үр ашгийг сайжруулах, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн импортыг дэмжих, ХАА-н хүнсний чухал бүтээгдэхүүний импорт, экспортыг дэмжих зэрэг багтаж байна. Одоогоор, жилийн импорт, экспортын ачаа тээвэрлэлт 4.8 тэрбум тонн, орж гарч буй тээврийн хэрэгсэл 13 сая болсныг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Хятадын Гаалийн ерөнхий газрын Нэгдсэн үйлчилгээний газрын дарга Ү Хайпин хэлэхдээ, импортоор оруулах нүүрс, цемент зэрэг задгай түүхий эдэд хийх хяналт шалгалтаа эрчимжүүлж, хил дамнасан ложистикийн үр ашгийг тасралтгүй сайжруулах ёстой. Эдгээр арга хэмжээний зорилго нь бараа бүтээгдэхүүнийг түргэн шуурхай нэвтрүүлэх явдал юм гэжээ.