MONGOL

НАТО-ийн цэргийн сургуулилтыг эсэргүүцэв

CRIPublished: 2023-06-11 15:21:56
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

6-р сарын 12-23-ны хооронд НАТО Герман зэрэг оронд НАТО-гийн түүхэн дэх хамгийн том цар хүрээ бүхий агаарын цэргийн сургуулилтыг зохион байгуулна гэж Герман, Америк саяхан мэдэгдэв. Цэргийн сургуулилтыг Герман удирдаж, НАТО-гийн гишүүн орон, холбоотон гээд нийт 25 орны 10 мянга орчим цэрэг, 250 нисэх онгоц оролцох юм байна.

Орон нутгийн цагаар 10-ны өдөр, НАТО-гийн энэхүү цэргийн сургуулилтын логистикийн төв болсон Ганновер бүс дэх Вунсторф агаарын цэргийн баазад Германы хойд нутгийн 300 орчим иргэн цугларч, "Энх тайвныг уриалж байна" гэх зэрэг уриа лоозон барьж, цэргийн сургуулилтыг эсэргүүцжээ. Энэхүү цэргийн сургуулилт нь гадаад ертөнцөд буруу дохио өгч, Орос, Украин хоорондын мөргөлдөөнийг улам хурцатгаж магадгүй гэдэгт санаа зовж байгаагаа жагсагчид хэлж байна. Түүнчлэн Орос, Украины мөргөлдөөнийг зэвсэглэлээр бус дипломат арга замаар шийдвэрлэхийн тулд бүх хүчин чармайлтаа гаргахыг жагсагчид Германы засгийн газарт уриалжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn