MONGOL

Шинжаанд болж буй цөлийн форум

CRIPublished: 2023-06-10 10:52:34
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны Баянгол монгол үндэстний бүсийн Корла хотод өчигдөр Такаламакан цөлийн 3 дахь форум, Африкийн ногоон хэрэм байгуулах технологийн 2 дахь сургалтын нээлт боллоо.

Форум болон сургалтыг Хятадын ШУА-ын Олон улсын хамтын ажиллагааны төв, ШУҮӨЗО-ны Шинжлэх ухаан технологийн нийгэмлэг, “Бүс ба зам” олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын холбоо, “Африкийн их ногоон хэрэм” байгууллага хамтран зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээнд Монгол, Иран, Казахстан, Этиоп, Мавритан, Нигери, Сенегал зэрэг 10 гаруй улсын төлөөлөгч, эрдэмтэн судлаачид оролцож цөлжилтийн эсрэг бодлого стратеги, арга туршлага, техник технологийн сэдвээр ярилцаж, туршлага солилцоно.

Форум 11-ний өдөр өндөрлөж, сургалт 12-19-ний өдрүүдэд үргэлжлэх юм.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn