Мото спортын багийг Эрээний хил шуурхай нэвтрүүлжээ
Зургадугаар сарын 7-ны өдөр Монгол улсын "Цайны зам хээрийн салхи” олон улсын мото спортын 7 дахь наадамд оролцох аялалын багийнхан Эрээний авто боомтоор хил гарахад Өвөр Монголын хилийн шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Эрээний салбар “Бүс ба зам"-ын тусгай гарцаар шуурхай нэвтрүүлжээ.
"Цайны зам хээрийн салхи" уралдаанд Бээжин, Жилинь, Шаньдүн зэрэг 7 муж, хотын 34 мотоцикл уралдах бөгөөд, үндсэн болон нөөц 42 тамирчин оролцох аж. Олон улсын мото спортын "Цайны зам хээрийн салхи" уралдааны 2018 онд болсон 4 дэх удаагийн наадамд оролцож байсан Бээжингийн Тү Чанхун Монголд очиж ахин уралдахаар сэтгэл догдлон морджээ.
Аялалын багийн гишүүд, уралдааны мотоциклийн мэдээллийг түрүүлэн бүртгэж, “Бүс ба зам”-ын тусгай гарцаар шуурхай нэвтрүүлж, цаг хугацаа хэмнэж өгсөнд талархаж байна гэж жуулчлалын компанийн ахлах Сүнь Хао хэлсэн байна.
Эрээн хотын боомт зорчигч тээвэр сэргээсэн өдөр 800 гаруй хүн хил нэвтрүүлж байсан бол эдүгээ өдөрт дунджаар 4500 хүн хилээр орж гарч байна. Өчигдрийн /6 сарын 7/ байдлаар Эрээн боомтоор нийт 400 мянган хүн, 78 мянган машин унааг хилээр нэвтрүүлээд байна.