Японы иргэд ахиад жагслаа
Токиогийн цахилгаан эрчим хүчний компани Фүкүшима Дайчи Атомын цахилгаан станцын цөмийн бохирдсон усыг далай руу шахсан байна. Үүнтэй зэрэгцээд атомын цахилгаан станцын боомтоос цацраг идэвхт элемент их хэмжээгээр агуулагсан загас олжээ. Өчигдөр, 7-ны орой Японы ард иргэд эсэргүүцлийн жагсаал хийж, бохирдолтой усыг далайд цутгаж байгааг эсэргүүцсэн байна.
Жагсаалд оролцогчид Японы засгийн газар болон Токиогийн цахилгаан эрчим хүчний компанийг эсэргүүцэж, цөмийн бохирдсон усыг далайд цутгаж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл гэж шүүмжилсэн байна.