Орос, Украины дайны мэдээлэл
Тухайн орон нутгийн цагаар 6 дугаар сарын 4-нд ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлэл гаргав. Оросын арми Купянск, Бонлиман, Донецк чиглэлд Украины цэрэг, зэвсэг техник, нисэх буудлын төхөөрөмж, зэвсгийн агуулахад өндөр нарийвчлалттай зэвсгээр цохилт өгөв. Үүнээс гадна Днепропетровск хотод байгуулсан Украины дрон угсрах цехийг дайрав. Түүнчлэн Оросын агаарын товтолгооноос хамгаалах систем Украины армийн “Спорм Шэдов” далавчит пуужин, “ОТР-21 Точка” пуужин, пуужингаас харвасан олон сумыг тосон устгасэн гэж мэдэгдсэн байна.
Мөн өдөр Украины Зэвсэгт хүчний жанжин штаб мэдэгдэхдээ, сүүлийн 24 цагийн дотор Украин, Оросын арми Донецк, Луганск зэрэг чиглэлд бараг 23 удаа байлдлаа. Украины олон газар их буу, пуужингийн дайралтад өртөв. Украины агаарын хүчин Оросын армийн хүн хүчин, зэвсэг тоноглол төвлөрсөн бүсэд олон удаагийн цохилт өгч, нисгэгчгүй нэг онгоцыг сөнөөв. Украины пуужингийн арми, их бууны анги Оросын армийн зэр зэвсэг, цэргийн тоног төхөөрөмж төвлөрсөн бүс, байр, сумны агуулах зэрэг объект рүү дайрсан гэжээ.
Уртнасан