MONGOL

Оросын төрийн албан хаагчид iPhone ашиглах хориотой

CRIPublished: 2023-06-02 10:31:54
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков хэвлэлд зориулж хэлэхдээ, төрийн албан хаагчид Apple компанийн гар утас ашиглахыг хориглоно гэжээ.

Тэрбээр цааш нь тайлбарлаж хэлэхдээ, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд ийм гар утсыг хувийн эд зүйл болгон ашиглаж байна. Ийм утасны хувийн хэрэглээг хориглох эсэх нь тагнуулын газрын зөвлөмжөөс шалтгаална гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, Америкийн тагнуулын алба "хакердуулсан" Apple-ийн гар утас ашиглан ОХУ-д тагнуулын үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлж, үүнд Apple компанийн олон мянган утас, тэр дундаа ОХУ-д суугаа гадаадын элчин сайдын яамны ажилтнуудын хэрэглэж байсан утаснууд багтсан гэж ОХУ-ын Холбооны аюулгүйн алба саяхан мэдэгдсэн юм.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn