Хятад улс аяллын том оврын хөлөг онгоц бүтээв
Өнөөдөр /6-р сарын 1/ Хятад улсын дотооддоо бие даан үйлдвэрлэсэн анхны том оврын аяллын хөлөг онгоц Шанхай дахь усан зогсоолд тавигдлаа. Мөдхөн, энэ сарын 6-ны өдөр аяллын хөлгийг далайд гаргаж анхны туршилт хийх юм.
Аяллын энэхүү том оврын хөлөг онгоц 323.6 метрийн урттай, 37.2 метрийн өргөнтэй, 2826 өрөөтэй, 5246 зорчигч хүлээн авах хүчин чадалтай юм. Тус том оврын усан онгоцыг 2019 оноос үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд энэ 2023 оны эцэст ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй байна. Том оврын хөлөг онгоц бүтээхэд маш хэцүү байдаг. Учир нь техникийн өндөр нарийвчлал, техник үзүүлэлт, техник тоноглол, дизайны шийдэл, барьж байгуулах боломж зэрэг маш олон сорилт, нарийн тооцоолол шаардагддаг учир улс орны хүчин чадал, технологийн түвшинг шууд илэрхийлж байдаг.