Хятадын буухиа хүргэлт 50 тэрбумд хүрэв
Өчигдрийн байдлаар /5-р сарын 31/ Хятадын буухиа хүргэлт энэ онд 50 тэрбум ширхэгт хүрсэн нь 2019 оныхоос 155 хоногийн өмнө, 2022 оныхоос 27 хоногийн өмнө биелж байгаа үзүүлэлт юм.
Хятадын шуудангийн товчоо мэдэгдэхдээ, 39 хоногт 10 тэрбум, 5 сарын дотор 50 тэрбум ширхэг буухиа шуудан зөөвөрлөсөн нь Хятадын эдийн засгийн эрч хүчийг харуулсан тод томруун тоо баримт юм. Он гарсаар дотоодын эрэлтийг нэмэгдүүлэх стратеги бодлогын нөлөөгөөр шуудангийн буухиа салбар нь үйлдвэрлэл, маркетингийн сувгийг нээж, нийлүүлэлтийн хоёр талыг холбох, цахим болон дэлгүүрийг холбох, гадаад додоод орчныг холбоход илүү сайн үүрэг гүйцэтгэсэн. Улмаар үндэсний стратегийн байршуулалтад үйлчлэх, эдийн засаг, нийгмийн тогтвортой үйл ажиллагааг хангах, үндэсний эдийн засгийг хөгжүүлэх, сайн сайхан амьдралын төлөөх хүмүүсийн хүсэл тэмүүллийг хангах чухал хүч болон хөгжиж байна гэжээ.
Буухиа шуудангийн тээврийн салбар эрчимтэй хөгжиж байгаа нь хэрэглээний зах зээлийн хөгжил цэцэглэлт, эрч хүчийг нэмэгдүүлээд зогсохгүй аж үйлдвэрийн интеграцчлалын шинэ эрч хүчийг нэмэгдүүлж, бусад салбарын хөгжилд үр өгөөж авчирч, эрэлт нийлүүлэлтийн буянтай эргэлтийг бий болгосон.