MONGOL

Суданы сөргөлдөгчид бие биеэ буруутгасаар байна

CRIPublished: 2023-05-31 09:43:00
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Өчигдөр буюу энэ сарын 30-нд Суданы Шуурхай туслах хүчин мэдэгдэл гаргаж, Суданы Зэвсэгт хүчин гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж, их буу, хуягт машинаар нийслэл Хартум, түүний ойролцоох Омдурман хот дахь Шуурхай туслах хүчний цэргийн бааз руу довтолсон гэж буруутгасан байна.

Үүний дараа Суданы Зэвсэгт хүчин мэдэгдэл нийтэлж, Суданы Шуурхай туслах хүчин гал зогсоох хэлэлцээрийг эхлэлж зөрчсөн. Суданы Зэвсэгт хүчин гал зогсоох хэлэлцээрийг дагаж мөрдөх амлалт нь Шуурхай туслах хүчний үйл ажиллагааны эсрэг хариу үйлдэл авахад нөлөөлөхгүй гэжээ.

Суданы Зэвсэг хүчин, Шуурхай туслах хүчний хооронд өнгөрсөн 4 сарын 15-аас нийслэл Хартум хотоос эхлэн зэвсэгт мөргөлдөөн үүссэн юм. Энэ сарын 20-нд Саудын Арабын Улаан тэнгисийн Жидда боомтод долоо хоногийн хугацаатай гал зогсоох түр гэрээ байгуулсан. Мөн уржигдар буюу 29-нд түр гал зогсоох хэлэлцээрийг 5 хоногоор сунгасан юм. Гэвч энэ хугацаанд хоёр тал Хартум зэрэг газарт ахин зэвсэг зөрүүлсэн төдийгүй гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж бие биеэ буруутгасаар байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn