Ардчиллын тогтолцоонд дэлхийн хаана ч тохирох баримжаа загвар гэж байдаггүй
Сингапурын шадар сайд, Сангийн сайд Лавренсе Вонгийн ардчиллын асуудлын тухай ярьсан тайламжид хариу болгож Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэ сарын 29-нд холбогдох асуултад хариулахдаа, холбогдох тайламж нь Сингапурын тухайн орны амжилтад хүрсэн туршлагад суурилсан бөгөөд олон орны хамтын дуу хоолойг илэрхийлсэн гэв.
Мао Нин хэлэхдээ: “Ардчиллын тогтолцоонд дэлхийн хаана ч тохирох баримжаа загвар гэж байхгүй, харин өөрийн улс орны байдалд нийцэж, өргөн олон ард түмний ашиг тусыг төлөөлж чадсан байвал энэ бол даруй үр бүтэмжтэй ‘жинхэнэ ардчилал’, ‘сайн ардчлал’ юм. Хятад улс Сингапуртай улс орны байдлын хувьд өөр өөр боловч бүгд өөрийн орны байдалдаа тохирсон, тухайн орны өвөрмөц онцлог бүхий ардчиллын замыг олж чадсан. ‘Ардчиллаар эрх мэдлийг эсэргүүцэх’ гэгчийг хөөрөгдөн, дэлхий нийтийг хүйтэн дайны үед аваачихаар оролдсон түүхийг хойш ухруулах үйлдлийг бид эрс эсэргүүцнэ” гэжээ.
Сингапур зэрэг дэлхийн олон орнуудтай харилцаа солилцоогоо нэмэгдүүлэн, энх тайван, хөгжил, эрх тэгш, шударга ёс, ардчилал, эрх чөлөө бүхий нийт хүн төрөлхтөний хамтын үнэ цэнийг хөгжүүлж, олон улсын харилцааны ардчилалыг урагш ахиулан, хүн төрөлхтний улс төрийн соёлыг баялаг болгох, нийт хүн төрөлхтний хамтын үнэ цэнийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад Хятадын тал бэлэн байна гэж Мао Нин тэмдэглэжээ.
Уртнасан