MONGOL

C919 нисэх онгоц Шанхай-Чэнду чиглэлд нислэг үйлдэнэ

CRIPublished: 2023-05-28 16:42:28
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

5 дугаар сарын 28-нд зорчигч тээврийн C919 том оврын нисэх онгоц арилжааны анхны нислэгээ амжилттай биелүүллээ.

Эх сурвалжаас үзвэл, Хятадын агаарын тээврийн “China Eastern” компани Хятадын арилжааны нисэх онгоцны компаниас эхний бүлэгт C919 загварын 5 нисэх онгоц худалдан авах гэрээ байгуулжээ. Агаарын тээврийн “China Eastern” компани нь C919 нисэх онгоцны нислэг хариуцсан газар, зорчигчийн бүхээг хариуцсан газрыг байгуулсан бөгөөд нислэгийн аюулгүй байдлыг баталгаажуулах газар, дотоодод үйлдвэрлэсэн нисэх онгоцны засвар үйлчилгээний хяналт удирдлагын төв зэрэг мэргэжлийн байгууллагыг байгуулж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж, иж бүрэн системийн аюулгүй ажиллах хийгээд үйлчилгээг баталгаажуулах туршлага хуримтлуулсан байна.

Агаарын тээврийн салбарын олон улсын жишгээр бол нэг загварын нисэх онгоцыг боловсронгуй болгох, зах зээлийн эргэлтэд олноор оруулахад, арилжааны эргэлтэд оруулсан шатнаас хойш мөн олон жил тасралтгүй сайжруулах шаардлагатай байдаг. Ирээдүйд “China Eastern” компани нь талуудтай хамтран ажиллаж, C919 загварын нисэх онгоцыг өндөр түвшинд чанартай, нарийвчлалттай ажиллуулж, тус загварын нисэх онгоцыг олон улсын тухайн салбарынханд хүлээн зөвшөөрөгдсөн нисэх онгоцны загвар болгохын тулд хичээх юм.

Хятадын агаарын тээврийн “China Eastern” компанийн дэд ерөнхий менежер Фэн Дэхуа, зорчигч тээврийн C919 загварын нисэх онгоцны арилжааны анхны нислэг нь тус загварын нисэх онгоцны судалгаа, үйлдвэрлэл, нотолгоожуулалт хийгээд ашиглалтад оруулах бүх үйл явц бүрдсэнийг харуулж байна. Арилжааны анхны нислэгийг үйлдсэний дараа энэ сарын 29-нээс эхлэн C919 нисэх онгоцыг Шанхайн Хунчяо-Чэндугийн Тяньфү чиглэлийн маршрутад ашиглах бөгөөд цаашид зорчигч тээврийн илүү олон маршрутад ашиглах болно гэжээ.

Уртнасан

Share this story on

Messenger Pinterest LinkedIn