MONGOL

Бээжинд хөрөнгө оруулах олон улсын дээд хэмжээний хурал болов

CRIPublished: 2023-05-27 16:55:18
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

“Бээжинд хөрөнгө оруулах олон улсын дээд хэмжээний хурал” 5 дугаар сарын 26-нд Бээжин хотод зохиогдов. “Бээжинд хөрөнгө оруулж, ирээдүйн амжилтад хүрье” гол сэдэвтэй энэ хуралд “Бээжинд хөрөнгө оруулах” сурталчилгаа, туршлага солилцох, хэвлэлийн хурал, томоохон төслүүдэд гарын үсэг зурах зэрэг олон хөтөрбөрүүд багтжээ. Дээд хэмжээний хурлын үеэр 39 төсөлд гарын үсэг зурсан бөгөөд гэрээний нийт дүн 60.8 тэрбум юаньд хүрчээ.

Хурлын үеэр, хөрөнгө оруулалтыг татах 152 төслийг нийтэлсэн бөгөөд хөрөнгө оруулалт татах нийт хэмжээ 143.4 тэрбум юань болж, компаниудын хөрөнгө босголт, аж үйлдвэрийн паркийн хамтын ажиллагаа, байшин цогцолборын хамтын ажиллагаа, газар эдэлбэрийн хөрөнгө босголт зэрэг дөрвөн их төрлийг хамарч, сүүлийн үеийн мэдээллийн технологи, эм бэлдмэл эрүүл мэнд, ухаалаг үйлдвэрлэл хийгээд тоног төхөөрөмж, нэгдсэн хэлхээ, хиймэл оюун ухаан, програм хангамж ба мэдээллийн үйлчилгээ, өндөр нарийвчлалттай бүтээгдэхүүн, ногоон эрчим хүч, эрчим хүч хэмнэн байгаль орчныг хамгаалах зэрэг үйлдвэрлэл багтсан байна.

Дээд хэмжээний хурлыг анхдагч удаагаа Жунгуаньцүнь форумын үеэр зохион байгуулсан бөгөөд 2023 оны Хятад улсад хөрөнгө оруулалт хийх жилийн Бээжингийн үйл ажиллагааны төслийн хүрээнд зохион байгуулсан багц арга хэмжээний нэг юм.

Уртнасан

Share this story on

Messenger Pinterest LinkedIn