MONGOL

Хятадаас "зайгаа барих" нь эрсдэлд хүргэж мэднэ

CRIPublished: 2023-05-26 23:40:58
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Үүний зэрэгцээ Хятад улс гадаадад нээлттэй байх бодлого баримталж байгаа нь гадаадын хөрөнгө оруулалтад тогтвортой хүлээлт үүсгэж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын зах зээлд нэвтрэх сөрөг жагсаалтыг тасралтгүй багасгаж, гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг чангатгах зэрэг зах зээлд чиглэсэн, хуульчлагдсан, олон улсын түвшинд хүрсэн бизнесийн орчныг тасралтгүй сайжруулах цуврал арга хэмжээ хэрэгжиж байна. Хятадын Олон улсын худалдааг дэмжих зөвлөлийн сүүлийн үеийн судалгааны дүнгээс үзвэл, санал асуулгад хамрагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн 97 хувь нь өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас хойш Хятадын засгийн газраас гаргасан гадаадын хөрөнгө оруулалтын тухай бодлого "сэтгэл хангалуун" байгаагаа илэрхийлсэн байна. Хэдхэн хоногийн өмнө Хятад-Төв, Зүүн Европын орнуудын гурав дахь удаагийн яармаг амжилттай болж, гадаадын хөрөнгө оруулалттай 62 төсөлд гарын үсэг зурж, нийт 17 тэрбум 780 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.7%-иар өссөн байна. Хятадын бий болгосон олон нээлттэй платформууд нь гадаадын хөрөнгө оруулалтыг илүү сайн татаж, хөгжлийн ногдол ашгийг хуваалцахад тусалж байна.

Одоогийн байдлаар дэлхийн эдийн засаг нэг талт үзэл, худалдааг ивээх үзэл зэрэг сорилтуудтай тулгарч байна. Зарим улс орон "гинжийн хэлхээнээс салах" тухай хөөрөгдөж, нөгөө талаар "эрдслийг арилгах" гэх нэр томъёог зохиож, Хятад улсад дарамт үзүүлэх оролдлого хийж байна. Үнэндээ Хятадаас зайгаа барих нь харин эрсдэлтэй болох нь гарцаагүй. Австрийн судалгааны төвийн судалгааны тайланд дурдсанаар, хэрэв Хятадаас зайгаа барих юм бол Германы бүтэн жилийн ДНБ хоёр хувиар буурч, 60 тэрбум еврогийн алдагдалтай тэнцэнэ гэж тооцоолжээ. Nike компанийн гүйцэтгэх захирал Жон Донахо хэлэхдээ, Хятадаас "зайгаа барих" юм бол дэлхийн худалдааг сүйрүүлнэ гэж мэдэгдэж байсан юм.

Хятад улс нь гадаадын хөрөнгө оруулалт, бизнесээ хөгжүүлэх эхний сонголт хэвээр байх болно гэж шинжээчид үзэж байна.

首页上一页12 2

Share this story on

Messenger Pinterest LinkedIn