MONGOL

Хятад улс зах зээлээ хуваалцахад бэлэн байна

CRIPublished: 2023-05-26 18:26:55
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 26-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын хөгжлийг дэлхийгээс салгаж болохгүй, дэлхийн хөгжилд ч Хятад улс шаардлагатай байна. Хятад улс цаашид зах зээлд чиглэсэн, хууль тогтоомжид суурилсан, олон улсын тэргүүний бизнесийн орчинг бүрдүүлэн, олон орны аж ахуйн нэгжүүдтэй Хятадын зах зээл болон нээлттэй байдлын ногдол ашигаа хуваалцах болно гэв.

Эх сурвалжаас үзвэл, саяхан болсон 2023 оны дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтийн ёслолын үеэр, хуралд оролцогчдын олонх нь Хятадын эдийн засгийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харж байгаагаа илэрхийлж, харилцаагаа салгах нь дэлхийн эдийн засгийн хөгжилд нэмэлт дарамт авчрах болно гэжээ. Нэмж дурдахад, Германы Siemens компанийн захирлуудын зөвлөлийн дарга, Америкийн чип үйлдвэрлэгч Nvidia компанийн гүйцэтгэх захирал нар саяхан өгсөн ярилцлагадаа, Хятадын зах зээлийг орлуулж болошгүй юм, Хятадын зах зээлээс гарах нь боломжгүй зүйл хэмээн мэдэгджээ.

Мао Нин онцлохдоо, Хятад улс хэзээ ч нээлттэй байдлын хаалгаа өөрөө хаахгүй юм. Бидэнтэй харилцан ашигтайгаар хамтран ажиллахад бэлэн байгаа бүх улс оронтой бид хамтдаа урагшилж, дэлхийн эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг хамтдаа ахиулахад бэлэн байна гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn