Хятад Америкийн улс төрийн намуудын яриа хэлэлцээ болов
Хятад Америкийн улс төрийн намуудын 13 дахь удаагийн яриа хэлэлцээг энэ сарын 23-нд видео хэлбэрээр зохион байгууллаа. Хоёр тал “Хятад Америкийн харилцан ойлголцол, харилцан ашигтай хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд бүтээлч, гүн гүнзгий санал солилцлоо. ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Лю Жяньчао уг арга хэмжээнд оролцон чухал илтгэл тавьсан юм.
Хятад Америк харилцаагаа хэрхэн хөгжүүлэх нь маш чухал асуудал. Хоёр тал шаардлагатай арга хэмжээ авч, хоёр орны харилцааг хэвийн гольдролд оруулах нь хоёр орны ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүлээлттэй дүйцэж байна. Мөн Хятад Америк харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг тууштай баримталж, мөргөлдөөн үүсгэхгүй байх ёстой. Харин харилцаа, яриа хэлэлцээг бэхжүүлж, хоёр орны ард иргэдийн харилцан ойлголтыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх учиртай хэмээн хоёр тал санал нэгтэй үзсэн байна. Мөн ХКН, АНУ-ын хоёр нам хоорондын яриа хэлэлцээг үргэлжлэн зохион байгуулж байхаар хоёр тал тохиролцоонд хүрчээ.