Хятадын гадаад дахь ББСБ-ын хөрөнгө оруулалт нэмэгджээ
Хятадын Худалдааны яамнаас энэ сарын 22-нд нийтэлсэн тоо баримтаас үзэхэд, энэ оны 1-4-р сарын байдлаар, Хятадын гадаадын хөрөнгө оруулалт тасралтгүй нэмэгдсэн бөгөөд гадаад дахь банк бус санхүүгийн байгууллагын шууд хөрөнгө оруулалт 289 тэрбум 290 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 26.6 хувиар нэмэгдсэн байна.
Мөн мэдээлэлд дурдсанаар дээрх хугацаанд, “Бүс ба зам” дагуух орнуудад Хятадын компаниудын хийсэн ББСБ-ын шууд хөрөнгө оруулалт 7 тэрбум 530 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9 хувиар нэмэгдсэн бөгөөд мөн хугацаан дахь нийт хөрөнгө оруулалтын 17,8 хувийг эзэлсэн байна.
Тэрчлэн дээрх хугацаанд Хятадын компаниудын “Бүс ба зам” дагуух улс орнуудад гэрээгээр гүйцэтгэсэн төслийн ажлын орлого 23.05 тэрбум ам.долларт хүрсэн байна. Мөн шинээр байгуулсан гэрээний үнийн дүн 29.74 тэрбум ам.доллар болжээ.