Тайваньтай холбоотой асуудлыг хөөрөгдөх нь гарах гарцгүй юм гэв
Орон нутгийн цагаар 22-нд Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблейн 76-р чуулганаар шийдвэрлэхдээ, "Тайванийг Дэлхийн эрүүл мэндийн ассамблейд ажиглагчаар оролцохыг урьж байна" гэсэн ганц зарим орны саналыг чуулганы хэлэлцэх асуудалд тусгахаас татгалзаж байна гэжээ.
Хятадаас НҮБ-ын Женев дэх төлөөлөгчийн газар болон Швейцарь дахь олон улсын бусад байгууллагад суугаа суурин төлөөлөгч, Элчин сайд Чэнь Шюй ХТРТ-ийн сурвалжлагчтай хийсэн тусгай ярилцлагадаа, Дэлхийн эрүүл мэндийн ассамблей Тайваньтай холбоотой гэх саналуудыг долоон жил дараалан няцаасаар байгаа нь нэг Хятадын зарчмыг олон улсын хамтын нийгэмлэг өргөнөөр дэмжиж, энэ нь цаг үеийн чиг хандлага, ард түмний чиг хандлага гэдгийг бүрэн нотолж, Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулган дээр Тайваньтай холбоотой асуудлыг дэвэргэх нь ямар ч гарцгүй мөртөө хүмүүсийн дэмжлэгийг олохгүй гэдгийг дахинтаа нотолсон байна гэжээ.