MONGOL

Хятад-Төв Азийн дээд хэмжээний чуулга уулзалтыг өндрөөр үнэлэв

CRIPublished: 2023-05-21 15:47:08
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

"Эртний торгоны зам"-ын эх Ши-Ань хотод болсон Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг ихэд татаж байна. Хятад, Төв Азийн харилцан ашигтай хамтын ажиллагаа нь бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжиж, бүс нутгийн улс орнуудын ард түмэнд ашиг хүртээж байна. Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт бүс нутаг болон дэлхийн аюулгүй байдал, хөгжил, соёлын харилцаанд үлгэр жишээ чухал ач холбогдолтой юм хэмээн олон орны судлаачид үзэж байна.

Пакистаны Аж үйлдвэрийн сайд Тасним Ахмед Куреши хэлэхдээ, Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт бол Хятад улс бүс нутгийн хөгжил дэвшил, аюулгүй байдал, тогтвортой байдлыг ахиулж буйн чухал жишээ юм. Хятад улс хөгжиж буй орны хувьд эдгээр орнуудад хөгжлийн шударга боломж олгох ёстойг сайн ойлгож байна. Тиймээс Хятад улс дэлхийн бусад хөгжиж буй орнуудад боломж олгож байна. Хятад улс өөрийн хөгжилд анхаарал хандуулаад зогсохгүй, бүс нутгийн хамтын ахиц дэвшлийг идэвхтэй ахиулж байна гэлээ.

Афганистаны Клид радиогийн мэдээний албаны дарга Факир Мохаммад Факирзай хэлэхдээ, Хятад улс Төв Азийн эдийн засгийн хөгжлийг ахиулах, бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Ши Жиньпин дарга 2013 онд Казахстанд "Торгоны замын эдийн засгийн бүс" байгуулах санаачилгыг гаргаж байсан бол саяхан Хятад болон Төв Азийн зургаан орны төрийн тэргүүн нарын Ши-Ань хотод уулзлаа. Энэ жилд Хятад болон төв Азийн таван орны хамтын ажиллагаа нь бүс нутгийн хөгжлийг ахиулж, ард иргэдэд үр өгөөжийг нь олгож чаджээ. Афганистан нь Төв Азсийн бүс нутгийн нэгэн гишүүн болсны хувьд бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг хариуцлага хүлээдэг. Хятад, Төв Азийн таван орны хамтын ажиллагаа хөгжих нь Афганистаны асуудлыг зохицуулахад эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй бөгөөд бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдал, тэр байтугай дэлхийн энх тайвныг сахин хамгаалахад чухал ач холбогдолтой юм гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn