Хятадын соёл, аялал жуулчлалын 7 хоног Улаанбаатарт эхэллээ
"Цайны соёлын ертөнц" нэртэй Хятадын соёл, аялал жуулчлалын 7 хоног арга хэмжээ “Цайны соёлын үзэсгэлэн, солилцооны симпозиум”-аар эхэлж өчигдөр 18-нд Улаанбаатар хотод нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд Хятад, Монгол хоёр орны засгийн газрын төлөөлөгчид, цайны соёлыг судалдсан эрдэмтэд, бизнесмен зэрэг 70 шахам хүн оролцов.
Нээлтийн арга хэмжээнд Хятадын цайны түүх, соёл гэрэл зургийн үзэсгэлэн, цайны сав хэрэгсэл, цайны навчны үзэсгэлэн болон холбогдох форум багтаж байна. Цайны соёлын сэдэвт гэрэл зураг, бодит зүйлсээр дамжуулан Хятад, Монголын цайны соёлын хөгжил, өөрчлөлт, цайны соёлын цаадах хүмүүнлэг үзэл санаа, эв найрамдлыг танилцуулах зорилготой юм.
Монгол улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ-ны соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Ли Жы хэлсэн үгэндээ, эртний "Түмэн газрын цайны зам" нь энх тайван, найрамдал, нээлттэй, хүртээмжтэй үзэл санааны илэрхийлэл болж Хятад, Монгол хоёр орон хоорондын худалдааны замыг нээж иргэд хоорондын харилцааны гүүр болсон юм. Цар тахлын үед хоёр орны ард түмэн харилцан туслалцаж, тахлын эсрэг хамтдаа тэмцэж, "хонь, цайгаа харилцан бэлэглэсэн" түүхэн хуудас бичилцсэн билээ.
Монгол улсын ГХЯ-ны хөрш орнуудын газрын дарга Р. Алтангэрэл хэлэхдээ, "Түмэн газрын цайны зам" нь эрт цагаас Монгол, Хятадын соёлыг холбосон "амин судас" болж, Монгол, Хятадын соёлын солилцооны эрхэм зорилгыг гүйцэтгэсэн түүхэн баялаг үнэ цэнтэй бөгөөд хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, соёлын солилцоонд чухал ач холбогдлоо өгсөөр ирсэн юм. Энэхүү арга хэмжээ нь Монголын ард түмэнд Хятадын цайны соёлын утга учрыг илүү гүнзгий ойлгох боломж олгоно гэдэгт итгэж байна. Соёлын харилцааны ийм арга хэмжээг тогтмолжуулахыг хүсэж байна гэжээ.
Соёлын зөвлөх Ли Жы хэлэхдээ, өнөөдрийн цайны соёлын үзэсгэлэн, симпозиум нь "Цай ба дэлхий" цувралын Монгол улсад зохиож буй арга хэмжээ юм. Улаанбаатарт байгаа Хятадын Соёлын төвөөс Хятадын соёл, аялал жуулчлал, цайны соёлыг танилцуулсан цуврал видео нэвтрүүлэг үзүүлж, Хятадын Шааньши мужийн Фүча цайны урлагийн үзэсгэлэн, цайны бүтээгдэхүүн, мөн Шааньшигийн соёл, аялал жуулчлалын сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулна. Ирэх 6 дугаар сард "Цай ба дэлхий" цуврал арга хэмжээний хүрээнд Монгол улсын Дорноговь аймгийн Сайншанд хотод холбогдох үзэсгэлэн гаргана гэв.