Ши Жиньпин таван орны төрийн тэргүүнтэй юу хэлэлцэв?
Хятадын энэ жилийн дипломат томоохон арга хэмжээ эртний Ши-ань хотоос эхэллээ. Хятад улсын дарга Ши Жиньпин Төв Азийн таван орны төрийн тэргүүн нартай 5 сарын 17-18 өдрүүдэд тус тус хэлэлцээ хийв. Тан гүрний дүр төрхийг хадгалсан хотхон Датан Фүрүн хүрээлэнд хүндэт зочдыг угтан авах ёслол үйлдэж, хүндэтгэлийн цайллага зохион байгуулжээ.
Төрийн тэргүүн нарын дээд хэмжээний чуулга уулзалтын талаар шинэ сонирхолтой мэдээ юу байсан бол ?
Дээд хэмжээний уулзалтын өмнөхөн, Ши Жиньпин дарга Төв Азийн таван орны тэргүүн нарын хоёр талт цуврал уулзалтын үеэр маш олон мэдээлэл нийтлэгдсэн бөгөөд мэдээллийн зарим түлхүүр үг анхаарал татаж байна.
Эхний түлхүүр үг нь "хувь заяаны нэгдмэл цогц" юм. Өнгөрсөн 2022 оны нэгдүгээр сард Хятад, Төв Азийн таван орон дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан дээд хэмжээний видео уулзалт болсон. Уулзалтын хамгийн чухал үр дүн бол Хятад-Төв Азийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах тухай хоёр тал мэдэгдсэн нь харилцан ашигтай харилцааны шинэ эрин үеийг эхлүүлсэн юм.