MONGOL

Хурдны галт тэрэгний сүлжээг тэтгэх цахилгаан

CRIPublished: 2023-05-19 10:48:46
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Индонезийн цагаар өчигдөр 22 цаг 30 минутад (Бээжингийн цагаар 23:30) Жакарта-Бандуны хурдны төмөр замын Халим, Караванг, Варини, Декарур зэрэг 4 дэд станцын 27.5 кВ-ын тэжээлийн шугамыг ээлжлэн хааж, бүх шугам сүлжээнд нэг удаагийн цахилгаан дамжуулалт амжилттай хийв. Энэ нь Жакарта-Бандун чиглэлийн хурдны төмөр замын бүх шугам сүлжээнд цахилгаан дамжуулах ажил хэрэгжиж байгааг харуулж байна гэж Хятадын Төмөр замын Интернэшнл компани мэдээлснийг сэтгүүлч иш татжээ.

Жакарта-Бандуныг холбосон хурдны төмөр зам 142.3 км урттай, хос шугам нийдээ 384.6 км урт сүлжээтэй, зүтгүүрийн 4 дэд станцтай юм. Жакарта-Бандун чиглэлийн хурдны төмөр замын зүтгүүрийн цахилгаан хангамжийн системийг Хятадын технологи, Хятадын стандартаар зохион бүтээж, үндсэн тоног төхөөрөмжийг Хятадад үйлдвэрлэсэн байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn