Хятад, Туркменистаны төрийн тэргүүн нар хэлэлцээ хийлээ
5-р сарын 18-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Хятадад төрийн айлчлал хийж буй Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовтой Ши-ань хотод хэлэлцээ хийлээ.
Ши Жиньпин онцлохдоо, Хятад улс Туркменистаны үндэсний бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжих бөгөөд Туркменстан өөрийн орны нөхцөл байдалд нийцсэн хөгжлийн замаар замнахыг бүрэн дэмжинэ. Хятад улс Туркменистаны маш найдвартай анд найз хэвээр байх болно. Хоёр тал бие бие нөхөж, хамтын ажиллагааны нөөц боломжийг тасралтгүй нээж, цар хүрээг нь үргэлжлүүлэн тэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Хятад улс Туркменистантай эдийн засаг, худалдаа, байгалийн хий, дэд бүтцээр холболдох зэрэг хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцаа холбоо, сансар судлал зэрэг дээд технологийн салбар дахь хамтын ажиллагааг тэлэхэд бэлэн байна. Түүнчлэн Хятадын компаниуд Туркменистанд хөрөнгө оруулалт хийхийг урамшуулан дэмжихийн зэрэгцээ хоёр орны орон нутгийнхан өөрсдийн давуу талаа нэгтгэж, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх ёстой. Мөн энэ жил болон ирэх онд харилцан соёлын жилүүд зохион байгуулахаар дамжин хүмүүнлэг соёлын харилцаагаа гүнзгийрүүлэх ёстой гэжээ.
Гурбангулы Бердымухамедов хэлэхдээ, Туркменистан Хятад хоёр орны харилцаа харилцан хүндэтгэх, эрх тэгш, хамтдаа ашиг хүртэх зэрэгт суурилсан байдаг. Бид Хятад хоорондын стратегийн иж бүтэн түншийн харилцааг маш чухалчлан үзсээр ирсэн бөгөөд “Торгоны замын сэргэлт” стратеги болон “Бүс ба зам”санаачилгын уялдаа холбоог ахиулахад бэлэн байна. Туркменистан Хятадын хамтын ажиллагааны комиссын үүргийг гүйцэд дайчилж, эрчим хүч, инновац зэрэг гол тулгар салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна. Хятад-Төв Азийн механизм нь найрамдал, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шинэ аз боломжийг олгох бөгөөд дэлхий дахинд чухал ач холбогдолтой гэжээ.