Эртний хотын шинэ төрх
Хятадын баруун хойд нутгийн Шиньжян Уйгарын өөртөө засах орны Кашгар хот Евразийн төв хэсэгт оршдог. Хятадаас төв Ази, баруун Ази, Европ руу нэвтрэх хуурай замын чухал гарц, эртний торгоны замын худалдааны чухал боомт юм. Өдгөө Кашгарын үндэстэн ястны ёс заншил, өвөрмөц соёлын өв нь гадаад дотоодын сая олон жуулчдын сонирхлыг татсаар байна.
Кашгар хотын төвд орших эртний Кашгар нь 2000 гаруй жилийн түүхтэй, дэлхийн хамгийн том шавар барилгын цогцолбор юм. Эртний Кашгар хотод, эртний хотыг тохижуулах ажил хийж, орон зайн анхны хэв загварыг хэвээр хадгалж түүх, соёлын үнэт өв болсон уламжлалт орон сууцуудыг засаж, хүчитгэн бэхжүүлжээ.