MONGOL

Хятад-Төв Азийн орнуудын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулна

CRIPublished: 2023-05-17 10:35:55
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Эртний торго дурдан, шаазан эдлэлээс эхлээд өнөөгийн гэр ахуйн ухаалаг хэрэгсэл, гар утас гээд олон олон салбарт Хятад, Төв Азийн найрсаг хамтын ажиллагаа үргэлжилсээр юм. Тун удалгүй зохиогдох дээд хэмжээний уулзалтаар олон мянган жилийн торгоны замыг шинэ эрч хүчээр сэлбэх болно.

Энэ сарын 18, 19-нд Хятад-Төв Азийн дээд хэмжээний чуулга уулзалт Хятадын Шаанши мужийн Ши-ань хотод болно. Хятад, Төв Азийн таван орон дипломат харилцаа тогтоосон 31 жилийн дараа анх удаа танхимаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулж байгаа нь энэ юм. Зуун жил тохиолдоогүй дэлхийн их өөрчлөлтийн өмнө зургаан орны төрийн тэргүүн нар уулзах нь маш чухал ач холбогдолтой.

БНХАУ Төв Азийн орнуудтай 1992 онд албан ёсоор дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын харилцаа олон улсын өөрчлөлтийн хувиралтын сорилтуудыг давж, сайн хөршийн найрамдлаас стратегийн түншлэлийн харилцаа, цаашлаад стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаанд хүрч, олон салбар дахь хамтын ажиллагаа хурдтай хөгжлөө олсон юм. Тэгвэл эдгээр амжилтад хүрэхэд юү түлхэц өгөв?

Эн түрүүнд төрийн тэргүүн нарын дипломат харилцааны дайчлалттай холбоотой. Өнгөрсөн 10 жилд Хятад улсын дарга Ши Жиньпин Төв Азид долоо удаа айлчилсан юм. Мөн Төв Азийн таван орны төрийн тэргүүн нар ч Бээжин, Шанхай, Чиндао зэрэг Хятадын олон газарт айлчлан ирсэн. 2014 онд Ши Жиньпин дарга Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмоны гэрт зочлохдоо “сайн андууд гар гараа хөтлөлцөн урагшлах ёстой” гэж Эмомали Рахмон хэлсэн байдаг.

Өдгөө Хятад, Төв Ази нь бүгд хөгжлийн чухал шатандаа байна. Хятад улсын хувьд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажилд анхаарал хандуулж байгаа бол Төв Азийн орнууд хөгжлийн стратегийг ахиулахад анхаарч, Хятад хоорондын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна.

Хятад улс, Төв Ази нь эдийн засгийн хувьд харилцан маш сайн нөхдөг. Ялангуяа Ши Жиньпин дарга 2013 онд Казахстанд айлчлахдаа анх удаа “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг хамтдаа байгуулах санаачилгыг дэвшүүлж, бие биедээ хөгжлийн асар их боломжийг олгосон юм. 2022 онд Хятад, Төв Азийн орнуудын худалдааны хэмжээ 70 тэрбум 200 сая ам.долларт хүрсэн нь анх дипломат харилцаа тогтоож байх үетэй харьцуулахад 100 гаруй дахинаар нэмэгдсэн байна.

Залуу настандаа Хятадад сурч байсан Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Хятадын Төв Радио Телевизэд ярилцлага өгөхдөө “Бээжингийн шарсан нугас, Даньдань гоймонг их санаж байна” гэж хятад хэлээр ярьж байлаа. “хятад хэл сурах халуурал” Төв Азид нэгэн зэрэг өрнөж, Хятад ресторан, Хятад уламжлалт анагаах нь тухайн орны иргэдэд үйлчилсээр байна. Мөн соёлын дурсгалт зүйлсийг хамтран сэргээн засварлах, “Лубаны сургалт” явуулах зэрэг чиглэлээр хамтран ажилласнаар Хятад, Төв Азийн хоорондох солилцоо улам гүнзгийрч байна.

Өнгөрсөн 30 жилд Хятад, Төв Азийн орнууд харилцан хүндэтгэж, сайн хөршийн найрамдалт харилцааг хөгжүүлж, зовлон жаргалаа хамтатгаж ирсэн нь олон улсын харилцаанд үлгэр жишээ болсон юм. Өнөө зургаан орны төрийн тэргүүн нар Ши-ань хотод уулзаж, ирээдүйн хөгжлийн тухай хэлэлцэж, Хятад-Төв Азийн орнуудын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах гэж байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn