MONGOL

Эхний 4 сард үл хөдлөхийн хөрөнгө оруулалт буурав

CRIPublished: 2023-05-16 15:27:54
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Үндэсний статистикийн газар өнөөдөр 2023 оны эхний 4 сарын үндэсний үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл хийлээ гэж тус газрын цахим хуудсанд мэдээлэл нийтэлжээ.

Оны эхний 4 сард үл хөдлөхийн хөрөнгө оруулалт 3 их наяд 551 тэрбум 400 сая юань болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 6.2 хувиар буурчээ. Үүнээс орон сууцны хөрөнгө оруулалт 2 их наяд 707 тэрбум 200 сая юань болж, 4.9 хувиар буурсан байна.

Мөн энэ хугацаанд борлуулагдсан худалдааны зориулалттай орон сууцны талбай 376.36 сая квадрат метр байсан нь өмнөх оны мөн үеэс 0.4 хувиар буурч, үүнээс орон сууцны борлуулалтын талбай 2.7 хувиар өссөн байна. Харин 4-р сарын эцсийн байдлаар, борлуулахаар хүлээгдэж буй худалдааны зориулалттай орон сууцны талбай 644.87 сая квадрат метр болсон нь өмнөх оны мөн үеэс 15.7 хувиар өссөн дүн бөгөөд борлуулахаар буй орон сууцны талбай мөн 15.4 хувиар өссөн байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn