Гадаадад ажиллаж өөрийгөө хөгжүүлэх ховор боломж
Лин Чи бол Петрочайна Төв Азийн байгалийн хийн хоолойн Узбекистан компанийн ажилтан юм. Тэрээр 2015 онд Хятадын Газрын тосны коллеж төгсөөд Петрочайна Төв Азийн байгалийн хийн хоолой компанид элсэж, 2016 оноос Узбекистан улсад ажиллаад 7 жил болж байна. Одоо Төв Азийн байгалийн хийн хоолойн Узбекистаны хийн эх үүсвэрт нэвтрэх станцын үйлдвэрлэл, менежментийн ажлыг хариуцаж байна.
"Бүс ба зам"-ийн төсөл болох Хятад-Төв Азийн байгалийн хийн хоолой нь тус бүсийн олон орныг холбосон эрчим хүчний чухал суваг юм. Лин Чи өөрийн ажил, эзэмшсэн мэргэжлээр маш их бахархаж явдаг. Төв Азийн чухал байгалийн хий үйлдвэрлэгчийн хувьд Узбекистан, Хятад руу байгалийн хий экспортолдог. Лин Чивгийн ажиллаж буй компрессорын станц нь шүүх, салгах, хэмжилт, даралт, хөргөх зэрэг шат дамжлагыг гүйцэтгэсний дараа Төв Азийн эх газрын байгалийн хийг Төв Азийн байгалийн хийн хоолойд нийлүүлдэг.. Ийнхүү байгалийн хий нь эртний торгоны зам дагуу зүүн тийшээ Узбекистан, Казахстанаар дамжин, Хятадын Шиньжяны Хоргос боомтоор дотоодын шугам хоолойн сүлжээнд холбогддог. Цэвэр эрчим хүч нь Хятадын 27 муж, хот, өөртөө засах орон, Хонконгийн онцгой бүсийн нийт 300 сая хүн амын байгалийн хийн эрэлт хэрэгцээг үр дүнтэй баталгаажуулж байна.
Гадаадад туршлага хуримтлуулсан нь Лин Чи-д дэлхийн олон дэвшилтэт компанитай харилцаж, юм үзэж нүд тайлж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх боломж олгосон байна. Энэ жил “Бүс ба зам” санаачилгын 10 жилийн ой тохиож байна. Гадаадад долоон жил ажиллаж амьдарсан Лин Чи-г "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтын талаар илүү гүнзгий ойлголттой болгож, энэ нь олон зуун улс орон, олон зуун сая хөрөнгө оруулалтыг хамарсан томоохон төсөл төдийгүй Лин Чи адил гадаадад байгаа олон залууст хөгжил дэвшил, амжилтад хүрэх боломж олгосон юм.