MONGOL

Монгол Хятадын ажлын хэсэг Цагаандэл-Уул, Өлзий боомтын ажил байдалтай танилцав

CRIPublished: 2023-05-16 10:17:13
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Энэ сарын 11-15-ны өдрүүдэд Монгол улсын Сангийн яамны Захиргааны удирдлагын газрын дарга Ч. Тавинжил тэргүүтэй Цагаандэл-Уул боомтын төслийн 14 хүнтэй ажлын хэсэг Өвөр Монголын Алшаа аймагт зочилж, Хятад, Монголын Өлзий-Цагаандэл-Уул боомтын нээлт, бүтээн байгуулалттай танилцжээ.

Монголын ажлын хэсэг эхлээд 11-12-нд Өлзий боомттой танилцсан юм. Тэд хамтарсан барилгын хяналт шалгалт, хяналтад байгаа бүсийг түр нээх, нүүрс, уул уурхайн нөөцийн логистикийн парк, үер усны хамгаалалтын тусламжийн төслийн бүтээн байгуулалтыг газар дээр нь үзсэн байна. Энэ үеэр Өлзий боомтын намын ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Линь Вэй Монголын ажлын хэсэгтэй симпозиум хийжээ. Хоёр тал Монголын талын Цагаандэл-Уул боомтын төлөвлөлт, зураг төсөл боловсруулах, хил дамнасан байгууламжуудыг Өлзий боомттой холбох зэрэг асуудлаар санал солилцжээ.

Энэ сарын 13-нд Алшаа аймгийн намын хорооны гишүүн, засаг захиргааны орлогч дарга Мөнх, Хятад-Монгол хоёр орны Өлзий-Цагаандэл-Уул боомтын нээлт, бүтээн байгуулалтын симпозиумыг даргалж, Монголын ажлын хэсгийнхтэй тусламжийн төслийн бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрсэн байна.

Дараа нь Алшаа аймгийн намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, аймгийн дарга Ли Жүнцэн Монгол улсын Сангийн яамны засаг захиргааны удирдлагын газрын дарга Ч. Тавинжил тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын боомтын бүтээн байгуулалт, тусламжийн барилга байгуулалтын ажилтай холбоотой асуудлаар ярилцлаа. Аймгийн дарга Ли Жүнцэн Ч.Тавинжил тэргүүтэй төлөөлөгчдийг халуун дотноор угтан авач, сүүлийн жилүүдэд Хятад, Монголын харилцаа байнга гүнзгийрч, Алшаа аймаг болон Монголын Өмнөговь аймгийн харилцаа улам бүр бэхэжлээ. Хятадын талын тусламжаар хэрэгжиж буй Цагаандэл-Уул боомтын төсөл нь "Бүс ба зам", "Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор"-ын дагуух бас нэгэн нээлттэй гарц юм. Олон улсын энэ томоохон зам суваг нь Хятад, Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, ард түмний найрсаг солилцоог ахиулахад чухал үүрэг гүйцэтгэх болно. Алшаа аймаг бүх хүчээ дайчлан боомтын бүтээн байгуулалтын "дөт зам"-ыг байгуулж, Өлзий-Цагаандэл-Уул боомтыг ашиглалтад эртхэн оруулахад дэмжлэг үзүүлнэ хэмээн онцоллоо.

Уулзалтын дараа хоёр тал Цагаандэл-Уул боомтын тусламжийн төслийн хөгжлийн ерөнхий төлөвлөлт, бүс нутгийн төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний гэрээнд гарын үсэг зуржээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn