АНУ даяар галт зэвсгийн эсрэг жагсаал болж байна
Орон нутгийн цагаар 13-ны өдөр Жоржиа мужийн Атланта хотод олон зуун иргэд гудамжинд гарч, зэвсэгт хүчирхийллийн эсрэг жагслаа. Жагсагчид хувцсан дээрээ “Ээж нар бодит арга хэмжээ авахыг шаардаж байна” гэсэн эсэргүүцлийн үг бичиж, “Хүүхдийн аюулгүй байдлыг хангая”, “Буу зэвсэг хоригло, хүүхдээ хамгаалъя” зэрэг уриа барьж, төр засгаас галт зэвсгийн хяналтыг чангатгахыг шаарджээ.
Мөн өдөр Өмнөд Каролина муж улсын Колумбид галт зэвсгийн хохирогч болсон эмэгтэй, буу эмх замбараагүй тарж байгааг эсэргүүцсэн жагсаал хийжээ.
Эх үрсийн баяраар, Америкийн олон газарт ашгийн бус байгууллагууд бууны халдлагад хүүхдээ алдсан ээжүүдийг урьж, жагсаал зохиож, тэдэнд соргог цэцэг өргөсөн байна.
АНУ-ын бууны хүчирхийллийн ноцтой байдал дэлхийн хэмжээнд айдаст автуулдаг. Хүн бүр буу эзэмшдэг нийгэм сая хүмүүнлэг амгалан нийгэм болно гэж зарим улс төрчид маргадаг байна. Гэвч 15-ны өдөр “Вашингтон Пост сонин”-ы нийтлэлд, хэрэв хүн бүр буутай байвал, энэ нь амгалан тайван нийгэмд хүргэхгүй гэжээ.