MONGOL

Хятад, Төв Азийн харилцаа гүнзгийрсээр байна

CRIPublished: 2023-05-15 10:56:06
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Энэ сарын 18,19-ний өдрүүдэд Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт Шаанши мужийн Ши-Ань хотод болно. Одоогоор, Хятад болон Төв Азийн орнуудын олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа гүнзгийрч, Төв Ази нь "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэх үлгэр жишээ бүс болжээ.

Он гарсаар Ши Ань хотоос Узбекистаны нийслэл Ташкент, Киргизийн нийслэл Бишкек, Казахстаны нийслэл Астана руу зорчигч тээврийн агаарын шугамыг дараалан нээж, “Агаарын торгоны зам” тасралтгүй нэмэгдсээр байна.

Энэ оны эхний дөрвөн сард Шиньжянаас хөдлөх Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд очжээ. Үүний дотор "Алаг уулын ам" төмөр замын боомтоор 2129 галт тэрэг нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 12.82 хувиар нэмэгджээ. Мөн Хоргос төмөр замын боомтоор 2485 галт тэрэг нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 14.8 хувиар нэмэгдэж, Ази-Европын алтан зам сувгийн хувиар гүйцэтгэж буй үүрэг нь улам бүр нэмэгдсээр байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn