MONGOL

Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж байна гэв

CRIPublished: 2023-05-15 10:45:17
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

АНУ-ын өрийн таазыг нэмэгдүүлэх хэлэлцэл гацсанаас, "Их-7" бүлгийн Сангийн сайд нар дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал цаашид улам бүр нэмэгдэнэ гэж анхааруулав.

Японы Нийгата хотод уржигдар, 13-ны өдөр "Их 7"-ын сангийн сайд болон Төв банкны ерөнхийлөгч нарын гурван өдрийн уулзалт өндөрлөв. Өнөөг хүртэл гарсан мэдэгдлээс харвал, АНУ-ын өрийн таазыг нэмэх асуудал мухардсан тухай яриаг шууд дурдаагүй, харин дэлхийн санхүүгийн тогтвортой байдал болон инфляцийн асуудлуудыг онцолсон ажээ.

Гэсэн хэдий ч АНУ-ын өрийн таазны хэлцэл мухардмал байдалд орсон нь АНУ-ын өрийн гэрээ зөрчих эрсдэлийг "Их-7"-ийн Сангийн сайд болон Төв банкны ерөнхийлөгч нарын уулзалтаар бас ярилцаж, анх товлосон асуудлуудаа хэлэлцэж чадаагүй байна.

АНУ-ын Сангийн сайд Йеллен, хэрэв АНУ-ын Конгресс зээлийн хязгаарыг нэмэгдүүлэхгүй бол, Холбооны засгийн газар хамгийн хурдандаа зургадугаар сарын 1-нд анх удаагаа гэрээ зөрчиж магадгүй гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn