MONGOL

Суданы сөргөлдөгч хүчнүүд тохиролцоонд хүрчээ

CRIPublished: 2023-05-13 16:13:09
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Өчигдөр буюу 12-нд НҮБ-ын Женев дэх төлөөлөгчийн газар ээлжит хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Суданы дайтагч хоёр зэвсэгт хүчний төлөөлөл Саудын Арабын Жидда хотноо уулзаж, хүмүүнлэгийн тусламжийн асуудлаар тохиролцоонд хүрсэн гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Суданы хэрэг хариуцсан тусгай төлөөлөгч Волкер Пертес мэдэгджээ. Тэрээр хэлэхдээ, энэ нь олон улсын хүмүүнлэгийн болон хүний эрхийн талбарт чухал алхам болж байна гэв.

Хэвлэлийн хуралд оролцсон НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхлэх газрын хэвлэлийн төлөөлөгч Ольга Саррадо, мөргөлдөөн дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж, үүнээс болж 200 мянган хүн орон гэрээ орхин дүрвэж, илүү олон хүн хилийн чанадад гаран, аюулгүй амьдрах боломж хайж байна. Мөн олон хүн орон гэрээсээ гарч чадахгүй, өдөр тутмын хэрэгцээтэй зүйлсээ авах боломжгүй байгаа юм гэв.

НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Жеймс Элдер, Хартум дахь хүүхдэд зориулсан эмчилгээний хоолны үйлдвэрийг шатаасан нь хоол тэжээлийн дутагдалд орсон Суданы хүүхдүүдийн амь насанд заналхийлж буйн бодит жишээ юм гэж хэлжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn