MONGOL

Европын тайланд "Бүс ба Зам" санаачилгыг идэвхтэй үнэлжээ

CRIPublished: 2023-05-12 20:29:54
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин 12-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр Европын судалгааны байгууллагын "Бүс ба зам" санаачилгын талаар нааштай дүгнэлт хийсэн тухай хэлэхдээ, "Бүс ба зам" санаачилга, мөн Хятад улс болон бусад хамтрагч орнуудын хамтын ажиллагааг гутаасан аливаа худал хуурмаг, төөрөгдөл нь бодит байдлын өмнө өөртөө сүйрэх болно.

Мэдээллийн дагуу Европын судалгааны төв болох Брюгелийн хүрээлэн саяхан "Бүс ба Зам санаачилгын дэлхийн танин мэдэхүйн чиг хандлага" гарчигтай тайланг нийтэлсэн байна. Уг тайланд дэлхийн 150 орчим орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллүүдээс мэдээлэл авч, үүний үндсэн дээр дэлхийн олон нийтийн санаа бодол, "Бүс ба зам"-д хэрхэн анхаарал хандуулж, сэтгэл хөдлөлийн байдлын талаар дүн шинжилгээ хийжээ. Тайланд тэмдэглэхдээ, дэлхийн ихэнх бүс нутаг Хятадын "Бүс ба зам" санаачилгыг нэлээд нааштай харж байна. Тайланд тэмдэглэхдээ, "Бүс ба зам" санаачилга нь сүүлийн 10 жилийн хугацаанд олон сорилтыг даван туулж, дэлхийн хэмжээнд, ялангуяа хөгжиж буй орнуудын талархалыг хүлээсэн юм.

Ван Вэньбин хэлэхдээ, Хятад улс энэ онд "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтыг гурав дахь удаагаа зохион байгуулна. Бид энэ боломжийг ашиглан олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран "Бүс ба зам"-ын өндөр чанарын хамтын бүтээн байгуулалтын түвшинг тасралтгүй дээшлүүлэх, дэлхийн эдийн засгийн сэргэлт болон тогтвортой хөгжилд шинэ хувь нэмрээ оруулна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn