MONGOL

Шинэ гарцаар 300 мянган чингэлэг ачаа тээвэрлэжээ

CRIPublished: 2023-05-12 16:36:49
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Индонез улсаас полиэтилен зэрэг ачаа бараа тээсэн 34126 дугаартай галт тэрэг өчигдөр /5 дугаар сарын 11/ үдээс хойш Хятадын Гуаншигийн Чиньжөүгийн төмөр замын чингэлэг тээврийн төвөөс хөдөллөө. Тус галт тэрэг 5 дугаар сарын 14-нд Чунчин хотын Туань Же Цүнь буудалд хүрэх юм. Ингэснээр, Хятадын баруун бүсийн хуурай газар ба далайг холбосон шинэ гарцын төмөр зам, далайн хамтарсан тээвэрлэлтийн галт тэрэг энэ онд 300 мянга гаруй чингэлэг зөөвөрлөж байгаа юм. Энэ нь ноднингийн мөн үетэй харьцуулахад 37 мянган чингэлэг буюу 14 хувиар нэмэгдсэн тоо болж байна.

Шинэ гарцаар тээвэрлэсэн ачааны төрөл 940 гаруй болон нэмэгдэж, энэхүү галт тэрэг Хятад улсын 17 муж (өөртөө засах орон, шууд харьяа хот), 61 хот, төмөр замын 115 буудал, дэлхийн 119 улс, бүс нутгийн 393 далайн боомттой холбогдож байна.

Уртнасан

Share this story on

Messenger Pinterest LinkedIn