MONGOL

Өмнөд Солонгосын олон нийт санаа зовниж байна

CRIPublished: 2023-05-01 16:07:59
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл 4-р сарын 30-нд АНУ-д хийсэн айлчлалаа дуусгаад эх орондоо буцсан бол БНСУ, АНУ-ын тэргүүн нарын уулзалтын үр дүн Өмнөд Солонгосын олон нийтийн санааг зовоож, шүүмжлэл дагуулж байна.

БНСУ-ын Тагнуулын үндэсний газрын дарга асан Пак Жи Вон нийтлэлдээ “Өмнөд Солонгосын одоогийн засгийн газар зөвхөн АНУ-ын сонсох дуртай үгийг хэлэх болж, харин Өмнөд Солонгосын ард түмний өмнөөс үг хэлээгүй. Үүнд "АНУ-ын Инфляцийг бууруулах хууль" Өмнөд Солонгост учруулах сөрөг нөлөө зэрэг олон асуудлууд багтаж байна. Өмнөд Солонгосын хувьд саяхан болсон Өмнөд Солонгос-Японы тэргүүн нарын уулзалт, Өмнөд Солонгос- Америкийн тэргүүн нарын уулзалт бүгд амжилтгүй болсон” гэжээ.

АНУ, БНСУ-ын тэргүүн нарын уулзалтын үеэр Өмнөд Солонгосын "Сүрдүүллээ өргөтгөх" гэгчийг бэхжүүлэхэд дэмжих талаар тохиролцоонд хүрсэн бол "Вашингтоны тунхаглал"-д Америк, Өмнөд Солонгосын цөмийн хямралын асуудлаарх зөвшилцлийг тэлж өргөжүүлнэ хэмээн мэдэгдсэн байна. Өмнөд Солонгосын Юньхаб агентлагийн мэдээлснээр, БНСУ-ын их сургуулийн профессор Ким Дон Ёп “Вашингтоны тунхаглал бол үнэндээ хоосон цаас төдий. “Сүрдүүллээ сунгаж өргөтгөнө" гэж байхгүй, энэ нь зөвхөн "хямралыг сунгаж", бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлэхэд хүргэнэ” гэжээ.

Өмнөд Солонгосын Сүкмён охидын их сургуулийн 114 гаруй профессор саяхан хамтарсан мэдэгдэл гаргаж, өнөөгийн засгийн газрын дипломат үйл ажиллагааг "улс орноо мөхөөх" хэлбэрийн дипломат ажиллагаа хэмээн шүүмжилж, Солонгосын хойгийн энх тайвныг алдагдуулж, дайны хямралыг нэмэгдүүлж буй энэхүү өдөөн хатгалгийн чанартай дипломат ажиллагааг нэн даруй зогсоохыг шаарджээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn