Хөхнуур-Төвдийн өндөрлөгийг хамгаалах хууль батлагдлаа
Өнөөдөр /4-р сарын 26-нд/ 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны 2-р хурлаар "Хөхнуур-Төвдийн өндөрлөгийн экологийг хамгаалах тухай" хуулийг батлав. Хууль энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Шинэ хууль нь ерөнхий зүйл, экологийн аюулгүй байдлын төлөвлөлт, экологийн хамгаалалт, нөхөн сэргээлт, экологийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, баталгаа хийгээд хяналт, хуулийн хариуцлага, нэмэлт заалт гэсэн 7 бүлэгтэй ажээ.
Хуулийн гол үзэл санаа нь юуны өмнө экологийг хамгаалахыг чухалчилж, Хөхнуур-Төвдийн өндөрлөгийн экологийн хамгаалалтын үндсэн зөрчил, онцгой асуудал, өвөрмөц онцлогт анхаарлаа хандуулна. Уул ус, гол мөрөн, ой модыг ерөнхийд нь ашиглах, хамгаалах, мөн системчлэн хамгаалах, эх ундаргыг, эх үүсвэрийг хамгаалах ажлыг зохицуулж, Хөхнуур-Төвдийн өндөрлөгийн экологийн хамгаалалт, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, тус бүсийг хуулиар хамгаалах боломжтой болж байна.