Хүнсний үйлдвэрлэл тогтвортой өснө
"Хятадын хөдөө аж ахуйн төлөв байдал 2023-2032" тайланд, энэ онд үр тарианы үйлдвэрлэл тогтвортой өснө гэж Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны зах зээлийн урьдчилан сэрэмжлүүлэх мэргэжилтний зөвлөл нийтэлсэн байна.
Өнгөрсөн онд Хятад улсын хөдөө аж ахуй, хөдөө тосгоны шинэчлэл, бүтээн байгуулалт илүү үр дүнд хүрч, үр тарианы ургац сайн авч, үр тариа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх тогтвортой үндэс суурь тавьсан гэж тайланд дурджээ. Энэ онд үр тарианы үйлдвэрлэл тогтвортой өсөж, үр тарианы үйлдвэрлэл 694 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Үүнд цагаан будаа, улаан буудайн үйлдвэрлэл харьцангуй тогтвортой, эрдэнэ шишийн үйлдвэрлэл бага зэрэг нэмэгдэж, шар буурцгийн үйлдвэрлэл, рапс, газрын самар, тосны ургамал зохих хэмжээгээр нэмэгдэж, бүтэн жилийн тослог хүнсний үйлдвэрлэл 5.1 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.
Түүнчлэн хот, хөдөөгийн иргэдийн орлого, хэрэглээний эрэлт нэмэгдэж, хүнсний хэрэглээ сайжирснаар жимс жимсгэнэ, махан бүтээгдэхүүн ч нэмэгдэнэ гэж дурджээ.