MONGOL

Хятадын хувь нэмрийг сайшаав

CRIPublished: 2023-04-18 10:03:33
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятад улс Олон улсын далайн байгууллагад гишүүнчлэлээ сэргээсний 50 жилийн ой энэ онд тохиож байна. Саяхан тус байгууллагын нарийн бичгийн дарга Китак Лим “олон улсын далайн үйл хэрэгт оролцож, далайн тээврийг хөгжүүлэхэд Хятад улсын оруулсан хувь нэмрийг сайшааж байна” гэж хэлжээ.

Китак Лим энэ сарын 14-нд Лондон дахь Олон улсын далайн байгууллагын төв байранд Их Британид суугаа Хятадын элчин сайд Жэн Зэгуантай уулзахдаа ингэж хэлжээ.

Олон улсын далайн байгууллагын нарийн бичгийн газрын ажлыг үргэлж дэмжиж ирсэн Хятадын талд Китак Лим талархал илэрхийлэв. Тэрбээр, далайн тээврийн хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах асуудалд Хятад улс чухал үүрэг гүйцэтгэж байна, Хятадын талтай нягт хамтран ажиллахыг бид чухалчлан үзэж, хамтран ажиллахад бэлэн байна гэв.

Жэн Зэгуан Элчин сайд хэлэхдээ, маш олон далайчид, хөлөг онгоц үйлдвэрлэгчтэй дэлхийн далайн тээврийн том гүрэн болохын хувьд Хятад улс цаашид Олон улсын далайн байгууллагын ажилд гүнзгий, өргөн хүрээтэй оролцон, тус байгууллагын үйл ажиллагааг идэвхтэй дэмжигч, хувь нэмрээ оруулагч, ашиг тус хүртэгч байх болно гэв.

Уртнасан

Share this story on

Messenger Pinterest LinkedIn