MONGOL

Бээжингийн хагас марафон болов

CRIPublished: 2023-04-17 10:19:25
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Өчигдөр /4-р сарын 16/ өглөөний 7 цагт 2023 оны Бээжингийн олон улсын холын зайн гүйлтийн наадам буюу Бээжингийн хагас марафон Тянь Ань Мэний талбайгаас эхэлсэн бол тэмцээн эрэгтэй, эмэгтэйн хагас марафон төрлөөр болж, 20 мянган хүн оролцжээ.

Тэмцээнд өндөрлөхөд Кенийн эрэгтэй багийн тамирчин Бриан Квемой Кируй 59 минут 39 секундэд барианд орж түрүүлжээ. Харин эмэгтэйн багийн төрөлд Хятадын тамирчин Лю Минь 1 цаг 11 минут 07 секундийн амжилт үзүүлж аварга болсон байна.

Дашрамд сонирхуулахад, Бээжингийн олон улсын холын зайн гүйлтийн наадмын 67 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.

Бүртгэл гуравдугаар сарын 15-нд эхэлснээс хойш Хятад, Франц, Бразил зэрэг 27 орон, бүс нутгийн 50 мянга гаруй хүн оролцохоор нэрээ мэдүүлсний 74 хувь нь эрэгтэй, 26 хувь нь эмэгтэйчүүд байжээ.

Уртнасан

Share this story on

Messenger Pinterest LinkedIn