Чехд ахиад жагсаал болов
Орон нутгийн цагаар өчигдөр Чехийн нийслэл Праг хотод ахин жагсаал болж, инфляцын дарамтыг бууруул гэж хашхиралдаж, мөн НАТО-оос гарах, Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээ зогсоохыг Засгийн газартаа шаарджээ.
Чех улс Европ Холбоо болон НАТО-ийн гишүүн орон юм. Орос-Украины мөргөлдөөнөөс хойш Чех, Украинд их хэмжээний зэвсгийн тусламж үзүүлжээ. Орос-Украины мөргөлдөөн, өрнөдийн орнууд Оросод хориг тавьсан зэргээс эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляц тасралтгүй нэмэгдсээр байна.
Он гарсаар инфляц бага зэрэг саарсан ч хэрэглээний үнийн индекс ноднингийн мөн үеэс 15 хувиар нэмэгдэж, иргэдийн амьдралд асар их сөрөг нөлөө үзүүлжээ. Үнийн өсөлтөөс бухимдсан иргэд өнгөрсөн жилээс хойш олон удаа жагсаж байгаа юм.
Энэ удаа Прагийн төв талбайд олон арван мянган иргэд жагсаж, Чехийн ард олны амьдралаас илүүтэй Украинд санаа зовж байна гэж засгийн газраа шүүмжилж, Чех улсыг Европын Холбоо, НАТО-оос гаргахыг шаарджээ.
Уртнасан