Хөгжмийн айзамтай амралтын өдөр болов
Хөгжмөөр гол сэдэв болгосон “Black Music Weekend” арга хэмжээ өчигдөр 4-р сарын 15-нд Бээжингийн Хөгжмийн Аж Үйлдвэрийн Паркт хоёр дахь удаагаа зохиогдов. Энэ арга хэмжээ цаашид тус паркт долоо хоног тутмын амралтын өдрүүдэд зохиогдох юм.
Электрон хөгжмийн тоглолт болж, салбарын шилдэг DJ нар шилдэг аялгуунуудаас тоглож сонсгов. Хойшид энд рэп, фольк, хипхоп зэрэг урсгалын хөгжмийн тоглолтыг ч зохион байгуулах юм байна.
Тоглолтын тайзнаас гадна энд ногоон зүлэг, хажуугаар нь сүүдрэвчтэй бүс гаргасан нь ярилцаж суух, наранд шарах, гадаа хооллох орчин хангажээ. Графити зураг зурах, соёлын өвтэй танилцах, өвөрмөц индээ ундаатай танилцах зэрэг үйлчилгээ нь үйлчлүүлэгчдийг дөхөм нөхцлөөр хангажээ. Үүнээс гадна өсвөр хүүхдүүд дуртай дуугаа дуулах, будгаар зурах, электрон хөгжмтэй танилцах, биет бус соёлын өвтэй танилцах зэрэг жижиг хөтөлбөрүүд буй нь хүүхдүүдэд гайхалтай туршлага болж, хүүхдээ дагуулан ирцгээсэн гэр бүлийнхэнд амралтын өдрөө утга агуулгатай өнгөрүүлэх өвөрмөц орчин нөхцөлийг бүрдүүлж өгчээ.
Тус арга хэмжээ зохион байгуулагдсан Бээжингийн Хөгжмийн Аж Үйлдвэрийн Парк нь Чаоян дүүргийн зүүн хэсэгт оршдог бөгөөд нийт 542 мянган квадрат метр талбайтай бүс юм. Тус парк нь Бээжин хотыг хөгжмийн аж үйлдвэрийн нэр нөлөө бүхий хот болгон бүтээн байгуулах чухал үлгэр жижиг төслийн нэг. Тус паркийг олон улсын тэргүүний стандартын дагуу, хөгжим зохион бүтээх, хөгжмийн үйлдвэрлэл, хөгжмийн тоглолт, хөгжмийн оюуны өмчийн эрхийн арилжаа, боловсрол сургалт зэрэг олон талыг нэгтсэн аж үйлдвэрийн томоохон бааз болгон бүтээн байгуулж байна.
Сурвалжлагч: Уртнасан