MONGOL

Хятадын нисдэг тэрэгний хөгжил

CRIPublished: 2023-04-12 11:01:25
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

4-р сарын 7-ны үдээс хойш "Өлзийт шувуу" буюу AC332 нисдэг тэрэг Тяньжинд анхны нислэгээ амжилттай хийж, олны анхаарлыг татав. "Өлзийт шувуу" бол эртний Хятадад сайн сайхныг бэлгэддэг жигүүртэн юм. Хятадын агаарын тээврийн салбарын хөгжил, сайн сайхныг ийнхүү "Өлзийт шувуу"-аар бэлгэдсэн байна. Хятадын агаарын тээвэрт өөр олон төрлийн нисдэг тэрэг ашиглагддаг. Сонирхуулахад, AC311 иргэний нисдэг тэрэг 2 тонн даацтай, Хятадын анхны хөнгөн оворын нисдэг тэрэг бөгөөд 6000 гаруй метрийн өндөрт хөөрч чаддаг байна.

AC312 нисдэг тэрэг бол эмнэлгийн түргэн тусламжийн хөлөг бөгөөд нэрэндээ нийцсэн жинхэнэ "Air 120" болох юм.

AC313 нисдэг тэрэг Хөхнуур-Төвдийн өндөрлөгт хоёр удаа туршилтын нислэг хийж, 8472 метрийн өндөрт ниссэн амжилтын эзэн болж, тэрчлэн хөөрөх, буух өндрөөр дэлхийн дээд амжилт тогтоожээ.

AC313A нисдэг тэрэг бол AC313-ын үндсэн дээр бүрэн шинэчлэгдсэн загвар бөгөөд өндөрлөг газар , хахир хүйтэн цаг агаарын нөхцөлд ашиглахад тохиромжтой байдаг.

AC352 бол Хятад улсад үйлдвэрлэсэн дунд оврын, олон зориулалттай иргэний нисдэг тэрэг. Үүнийг эрэн хайх, аврах ажиллагаа, далайн эрэгт газрын тосны олборлолт явуулахад зорчигч тээвэрлэх, эмнэлгийн авран туслах ажиллагаа зэрэгт өргөнөөр ашигладаг байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn