MONGOL

Хятад Францын телевиз форум зохиолоо

CRIPublished: 2023-04-07 10:20:18
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Энэ өдрүүдэд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон БНХАУ-д айлчилж байна. Үүнтэй холбогдуулан Хятадын Төв Радио Телевизийн CGTN, Францын BFM BUSINESS эдийн засгийн телевиз хамтран "Хятад Францын дээд хэмжээний худалдаа эдийн засгийн телевиз форум"-ыг саяхан зохиолоо.

Хэвлэл мэдээллийн хоёр байгууллагын хөтлөгч форумыг хамтран хөтөлж, Францын Ерөнхий сайд асан Жан-Пьер Раффарин, БНХАУ-аас Францад суугаа элчин сайд Лү Ша-Е нар зочноор оролцож, хоёр орны бизнес, соёлын салбарын төлөөлөгчид “Хятад Францын уламжлалт найрсаг харилцааны хөгжил", "Цар тахлын дараах үеийн Хятад Францын худалдаа эдийн засгийн харилцааны шинэ чиг хандлага", “Хятад маягийн орчин үе нь Францын аж ахуйн нэгжүүдэд шинэ боломж олгох нь” зэрэг сэдвээр санал солилцлоо.

Хятад Францын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь цар тахлын нөлөө, дэлхийн эдийн засгийн уналт зэрэг олон сорилтыг давж, эрүүл тогтвортой хөгжлийн хандлагаа хадгалж, хамтын ажиллагаа өссөн гэж форумын төлөөлөгчид үнэлжээ. Хятадын зах зээл нь Европын компаниудын хөрөнгө оруулах таатай газар болж, эдүгээ хөрөнгө оруулж буй Францын компаниудын тоо 2000 давлаа гэж мэдэгджээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn