3-р сард Хятадын CPI цаашид сайжирч байна
3-р сарын 31-нд Хятадын ложистик болон бэлтгэн нийлүүлэх холбоо, үндэсний статистикийн газар хамтран 2023 оны 3-р сарын Хятадын CPI буюу худалдан авах чадварын үзүүлэлтийн тоо баримтыг нийтэлсэн байна.
Тоо баримтад харуулснаар, 3-р сард CPI буюу боловсруулах ажил төрлийн худалдан авах чадварын үзүүлэлт 51.9%-д хүрч, өмнөх сараасаа 0.7 нэгжээр буурч, боловсруулах ажил төрөл цаашид тэлэн өргөжих хандлагатай байна. Аж үйлдвэрийн бус бизнесийн ажиллагааны үзүүлэлт 58.2% байж, өмнөх сараасаа 1.9 нэгжээр өссөн байна. Үүнээс аж үйлдвэрийн бус бизнесийн салбар цаашид сэргэн хөгжиж буйг бид харж болох юм.
Эдгээрээс бид нэг талаар, аж ахуйн нэгж нь бизнес эрхлэх гол цогцын хувьд макро эдийн засгийн нөхцөл байдлын сайжрах хандлагатай гүнзгий уялдаатай буй бөгөөд бизнесийн үйл ажиллагаа болон хэрэглээний эрэлт нэмэгдэж буй зэрэг нь эдийн засгийн хөгжлийг цаашид ахиулж, улмаар нийгэм нийтийг зах зээлийн хэтийн төлөвт улам их итгэлтэй болж буй юм.
Нөгөө талаар, аж ахуйн нэгжүүдэд зах зээлийн эрэлт хэрэгцээ хүрэлцэхгүй, хөрөнгө мөнгө дутагдаж буй, бизнесийн өөрийн өртөг нь өндөр буй зэрэг хүндрэл асуудалд нүүрлэж байна.
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 3-р сарын сүүлчээр төрийн зөвлөлийн байнгын ажлын зөвлөгөөнд хэлэхдээ, үе шатны чанартай татварын хөнгөлөлтийн бодлогыг цаашид хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийн итгэлийг цаашид нэмэгдүүлнэ. Эдгээр татварын хөнгөлөлтийн арга хэмжээгээр жил бүр Хятадын аж ахуйн нэгжийн татварыг 480 тэрбум юаниар хөнгөлж, өмнө нь хэрэгжүүлж байсан аж ахуйн нэгжийн татварын хөнгөлөлтийн бодлогыг цаашид үргэлжлүүлэхээр барахгүй, эдийн засгийн чансаатай хөгжлийг ахиулах үүднээс, шинжлэх ухааны суурь судалгаа, дээд шинэ технологид оруулах хөрөнгө оруулалтаа цаашид нэмэгдүүлж, ялангуяа жижиг дунд аж ахуйн нэгжийн татвар хураамжийг бууруулах болно гэжээ.