MONGOL

Ши Жиньпин, Макрон нар бизнес эрхлэгчдийн зөвлөлийн 5-р хурлын хаалтын ёслолд оролцов

CRIPublished: 2023-04-06 21:46:00
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

4-р сарын 6-нд Хятад улсын дарга Ши Жиньпин, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Бээжинд болсон Хятад, Францын бизнес эрхлэгчдийн зөвлөлийн 5-р хурлын хаалтын ёслолд оролцож, үг хэллээ.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, Хятад Франц хоёр орон жинхэнэ олон талт үзлийг баримталж, чөлөөт худалдаа, эдийн засгийн даяаршлын зөв чиглэлийг баримталж буй нь хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны уян хатан байдал, эрч хүчийг ихээхэн нэмэгдүүлсэн юм. Хятад Францын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нь хоёр орны эдийн засгийн хөгжлийг ахиулж, иргэдийн амьжиргааг дээшлүүлсэн төдийгүй дэлхийн эдийн засаг сэргэх итгэлийг нэмэгдүүлж, хүлээлтийг тогтворжуулж байна. Одоогийн байдлаар Хятадын эдийн засгийн эрч хүч бүрэн гарч, Хятад Франц, Хятад Европын олон салбарын яриа хэлцэл, хамтын ажиллагаа идэвхжиж байна. Бид завшаан боломжийг ашиглан, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээх ёстой.

Бид нээлттэй, хүртээмжтэй байдлыг баримталж, хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ёстой. Бие даасан байдлаа тууштай баримталж, Хятад, Европын хамтын ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Дэлхийн хамтын хөгжлийг ахиулах эв нэгдэл, хамтын ажиллагааг тууштай баримтлах ёстой.

Эммануэль Макрон хэлэхдээ, хамтын ажиллагаа бол ганц талдаа биш, харин харилцан ашигтай хамтдаа хожсон байх ёстой. Хүнд сорилтыг даван туулсан нөхөрлөл нь жинхэнэ нөхөрлөл юм. Францын тал илүү бат бөх, нээлттэй нийлүүлэлтийн сүлжээг бий болгоно гэж найдаж байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn