MONGOL

Ши Жиньпин Францын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийлээ

CRIPublished: 2023-04-06 19:05:14
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

4-р сарын 6-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин АИХ-ын ордонд Хятадад төрийн айлчлал хийж буй Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой хэлэлцээ хийв.

Ши Жиньпин хэлэхдээ, ноён Ерөнхийлөгчийг гурван жилийн дараа Хятадад дахин төрийн айлчлал хийж буйд таатай байна. Гурван жилийн хугацаанд олон улсын байдал ээдрээтэй байна. Хоёр талын чармайлтаар Хятад Францын харилцаа нааштай, тогтвортой байдлаа хадгалж ирлээ. Бид олон хэлбэрийн аргаар өндөр чанартай стратегийн харилцаа холбоогоо хадгалж байдаг. Цар тахлын эсрэг тэмцэлд бие биенээ дэмжиж ирсэн. Хятад Францын худалдааны хэмжээ хурдацтай нэмэгдэж, сансар судлал, хөдөө аж ахуй, хүнсний салбарт хамтын ажиллагаа чухал үр дүнд хүрсэн юм. Хоёр улс уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, Африкийн хөгжил зэрэг асуудлаарх нягт харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа хадгалж ирсэн юм.

Дэлхий ертөнц өнөөдөр гүнзгий өөрчлөлт туулж байна. Хятад, Франц улс нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, томоохон орнуудын хувьд дэлхийн олон туйлшрал, олон улсын харилцааны ардчиллын тухай санал зөрөлдөөн, хязгаарлалтыг даван туулж, Хятад Францын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны тогтвортой, харилцан ашигтай, дэвшилттэй байх ерөнхий чиглэлийг баримталж, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлэн, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг сахин хамгаалах чадвар, хариуцлага бий.

Ноён Ерөнхийлөгчийн айлчлал нь Хятад улсын гадаад солилцоо иж бүрэн сэргэж, хоёр чуулганыг дотооддоо амжилттай зохион байгуулсны дараа Европын том улсын төрийн тэргүүн Хятадад хийж буй анхны айлчлал юм. Энэхүү айлчлал Хятад, Европийн Холбооны харилцааны хөгжилд шинэ түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn